Явган аялал

Явган аялалыг голдуу өдрөөр, ойр орчмын өндөрлөг уулс, нуурын эргээр хийнэ. Явганаар аялахдаа “Хясаа”-аас (Чөчүү) цааш олон хоног аялахаар бол тэндэх байгаль хамгаалагчийн байраас зөвшөөрөл авч, тэмдэглүүлнэ. Аль ч хэлбэрээр аялахад ил гал түлэхийг хориглох ба зайлшгүй тохиолдолд гал түлсэн бол ой хээрийн түймэр гарахаас ямаргт сэргийлж галаа сайн унтрааж шалгах хэрэгтэй.

Морин аялал

Хөвсгөл нуурын аливаа нэг хэсэгт хөтөчтэй морин аялалаар урт болон богино хугацаагаар аялах бүрэн боломжтой. Манай баазын зүгээс тус аялалыг тухай аялагчдын сонирхолд нийцүүлэн аялалыг зохион байгуулж аюулгүй байдлыг хангасан зааварчилгааг өгч аялалыг удирдан явуулах туршлагатай хамт олон юм.

Завьтай аялал

Хөвсгөл нуурын урд хэсэгт ирсэн аялагчдын ихэнх нь завиар аялах дуртай байдаг. Ихэнх аялагчид Сүхбаатар онгоцонд сууж 60-90 минутын хугацаанд үзэсгэлэнт газруудыг үзэх аялалд хамрагддаг. ОХУ-д үйлдвэрлэгдсэн Сүхбаатар хөлөг онгоц нь зуны улиралд өдөрт хэд хэдэн удаа Хатгал тосгоны ойролцоох доод Модот булан боомтоос хөдөлдөг. Төрөл бүрийн жижиг завь Хатгал тосгоны хойд талаас Хүзүүвчийн зам дагуу дээрхтэй ижил аялалыг явуулах ба ихэнх нь усан онгоцны зогсоолын ойроцоо байралдаг. Байгалын үзэсгэлэнг тольдож, өөрийн хүссэн газраа аялах эсвэл загсчилах зорилгоор жижиг завиар мөн аялах боломтой.