Хөвсгөл “гранд тур” жуулчны бааз

“ГРАНД ТУР” жуулчны бааз нь 2013 онд шинээр байгуулагдсан бөгөөд Хөвсгөл нуурын зүүн эрэгт “Тарвагат хаш” гэдэг газарт байрладаг. Манай амралт нь байгалийн үзэсгэлэн бүрдсэн, дуу чимээнээс тусгаарлагдсан, харагдах орчин сайтай, замын тоос шорооноос зайд байрлах бөгөөд цаатан үндэстний амьдрал, худалдаа арилжаанд ойр байрласнаараа их онцлогтой. Түүнчлэн анги хамт олон, албан байгууллагын групп хүмүүсийг хүлээн авч тав тухтай чанартай үйлчилгээг үзүүлэх болно.

ХҮЧИН ЧАДАЛ:

“Гранд тур” жуулчны баазын аялалын төрлүүд:

Рэнчинлхүмбийн аялал

Уб – Мөрөн – Хатгал – Гранд Тур Жуулчны Бааз – Жиглэг – Рэнчинлхүмбэ Жуулчны Бааз – Гранд Тур Жуулчны Бааз

Онцлог давуу тал:

Хөвсгөл далайруу харсан цэлгэр цонх бүхий тохилог том ресторан, Монгол үндэсний хэв шинжийг агуулсан нийт 20 гэр, далайруу харсан том цонх бүхий тохилог 5 байшин, хүүхдийн тоглоомын талбай, сагс вольболын талбай, задгай саравч, боловсон 00, халуун ус бүхий шүршүүр зэрэг амрагч таны ая тухыг хангах бүхийл зүйлсийг бүрдүүлсэн бөгөөд доторх бүх зүйлс нь шинэ, цэвэрхэн, ая тухыг бүрдүүлсэн гэдгээрээ онцлог юм. Мөн Цаатны отог, малчин айлд зочлохоос гадна худалдаачдын өөрсдийн хийсэн гар урлал, цаа бугын эвэр арьс, шир болон таван хошуу малын ноос ноолуураар брэнд болгон хийсэн бүтээгдэхүүнийг өөрийн хүсэлдээ нийцүүлэн авах боломжтой.

Та манай баазад ариун цэврийн шаардлага хангасан, орчин үеийн тохилог шинэхэн угаалгын болон ариун цэврийн өрөө, душанд орохын зэрэгцээ чөлөөт цагаа идэвхитэй өнгөрөөх үүднээс сагс, волейвол тоглож, хотын дуу чимээнээс хол хөгжмийн намуухан аянд сувд мэт гялалзах нуурын мандалыг харж байгалын сайхан амрах боломжтой. Дээрх амралтыг “ГРАНД ТУР” жуулчны бааз таньд санал болгож байна, Таныг найрсаг хамт олон хүлээж байна.